Мотоцикл хөлөглөхийг түр хугацаагаар хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-12-19 17:09:41

Энэ сарын 19-нд Дорноговь аймгийн Засаг дарга захирамж  гаргаж мотоциклиор замын хөдөлгөөнд оролцохыг түр хугацаагаар хориглолоо.

Учир нь замын зорчих хэсгийн газаргуу цасаар хучигдаж хальтригаа гулгаа үүсч авто замын нөхцөл байдал хүндэрсэн үед мотоциклиор замын хөдөлгөөнд оролцох нь эрүүл мэнддээ эрсдэл үүсгэх нөхцлийг бий болгож байгаа бөгөөд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, иргэний эрүүл мэнд, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, учирч болох хор хөнөөл, эрсдлийг багасгах зорилгоор дээрх захирамжийг гаргасан байна.

Засаг даргын  захирамжийн дагуу иргэд  энэ оны 12 дугаар сарын 19-нөөс эхлэн ирэх оны гуравдугаар сарын 20-ныг хүртэл хот хоорондын болон аймгийн төвд мотоцикл хөлөглөхгүй.   

Х.Эрдэнэбулган

Related news