Архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг цэгийг цөөлнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн 16 сум 1 тосгонд 215 цэг архи согтууруулах ундаагаар үйлчилж байна.
Өнгөрсөн 2015 онд нийт 207 ширхэг архи зарах зөвшөөрөлтэй дэлгүүр үйл ажиллагаа явуулж байсан. Цагдаагийн газар МХГ–аас 45 цэгийг зөвшөөрлийг нь цуцлах хүсэлт гаргасан боловч ИТХ зөвхөн 2–ыг нь л хаасан байна. Харин энэ 2016 онд нэмж 10 газарт зөвшөөрөл олгосноор аймгийн хэмжээнд 215 цэг болжээ. Мөн сар бүрийн 21-ний өдөр, 7 хоног бүрийн мягмар гарагт архи, согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон заалтыг саяхан өөрчилж сар бүрийн 15-нд болголоо. Архи согтууруулах ундаа худалдан борлуулах цэгийг аль болох цөөлөх хүсэлтийг ирэх онд гаргахаар төлөвлөж байгааг Цагдаагийн газрын холбогдох албаны мэргэжилтэн мэдээллээ.
П.Батням