Ирэх онд 3 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн 80 жилийн ойг угтан 3 тэрбум орчим төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг 2017 онд хийхээр төсөвлөлөө.
80 бүтээлч ажил хийхээр төлөвлөснөөс ихэнх нь буюу 90 хувь нь Булган аймгийн төв Булган суманд хийнэ. Аймгийн төв замыг өргөтгөх, гэрэлтүүлгийг бүрэн гүйцэт болгох, ногоон байгууламжийн хашаа хайсыг сайжруулах, наадмын талбайг шинэчлэх, үерийн усыг зайлуулах сувгийг нэмэх зэрэг ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх юм байна.
Мөн үүний зэрэгцээ хандив тусламжаар ч хийх ажлууд байгаа бөгөөд, аймаг руу ордог 2 том шинэ хаалга, гүүрүүдийг барина. Яг 80 жилийн ойд нийтдээ хичнээн тэрбум төгрөг зарцуулагдах нь одоогоор тодорхойгүй байна. Мэдээллийг аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий өглөө.
П.Батням