Хорио цээрийн бүсэд шалгалт хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Хонгор суманд малын гоц халдварт цэцэг өвчин гарсантай холбогдуулж аймгийн МХГ-ын “Албаны штаб” хорио цээр тогтоосон газрын орчинд өчигдөр хяналт шалгалт хийжээ.
Тус сумын төвийг дайран өнгөрдөг олон улсын зам дагуу байрлаж байгаа “Буузандаа”, “Цайдам”, “Монгол хоол” цайны газарт хэрэглэж байгаа махны чанар, аюулгүй байдлыг шалгаж үзэхэд зөрчил илрээгүй байна. МХГ-аас эдгээр цайны газарт ариутгал халдваргүйжүүлэлтийн нөөцийг бүрдүүлж ажиллахыг зөвлөв.
Энэ өдөр “Буурал хангай”, “Дөчийн хяналтын хэсэг” болон “Хөтөл”-ийн шалган нэвтрүүлэх товчоонд нийт 97 авто машинд үзлэг шалгалт хийснээс 89 автомашинд ачигдаж орж ирсэн 1.2 тн хонины дайвар бүтээгэхүүн, 128 ширхэг ямааны гулууз, 116 ширхэг хонины гулууз, 26 ширхэг үхрийн өрөөл, нэг ширхэг тэмээний гулууз, зургаан ширхэг адууны өрөөл, есөн ширхэг үхрийн шир, амьд үхэр хоёр, хонь, ямаа тус бүр15 зэргийг гарал үүслийн бичигтэй тул нэвтрүүлсан байна.
Харин найман авто машинд ачигдаж шалгагдсан найман ширхэг адууны өрөөл, хонь, үхрийн гулууз, өрөөл тус бүр нэг, 189 ширхэг хонь ямааны арьс, үхэр ,адууны хоёр ширхэг ширийг шалгахад гарал үүслийн бичиггүй тул орон нутагт нь буцаажээ. Мөн Улаанбаатар-Дархан чиглэлийн олон улсын зам дээр байгуулсан ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг нь 2200 гаруй авто машинд ариутгалыг хийсэн тухай МХГ-аас мэдээллээ.
Б.Норовсамбуу