УВС: “Бяцхан инженерүүд” бүтээлээрээ өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-04-17 15:17:35

Улаангом, 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. “Бяцхан инженерүүд-2026” тэмцээн өнөөдөр нээлтээ хийж, 30 цэцэрлэгийн 100 гаруй багачууд хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан, өөрсдийн угсарсан бүтээлээр өрсөлдөж байна.


Увс аймаг 2021 оноос "Шимт" хөтөлбөрийн хүрээнд STEM хэрэглэгдэхүүнээр сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудыг бүрэн хангаж, суралцах орчин, нөхцөлийг сайжруулахын зэрэгцээ сургалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлснээр 2-5 настай хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, зохион бүтээх ур чадварыг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч байна.



Ийнхүү сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудыг STEM хэрэглэгдэхүүнээр хангаснаар Увс аймгийн хүүхэд багачууд болон багш нар олон улсын болон улсын чанартай инженерчлэл, ур чадварын тэмцээн, багш нарын илтгэлийн уралдаануудад амжилттай оролцож, сайн туршлага хуримтлуулан, ололт амжилтаа тасралтгүй ахиулсаар байна.


“Бяцхан инженерүүд” тэмцээн аймгийн хэмжээнд дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн хувьд оролцогчдын тоо, өрсөлдөх чадвар өмнөх жилийнхээс эрс нэмэгджээ.





Related news