ХӨВСГӨЛ: Хүүхдийн байгууллагуудын гадна орчны камеруудыг нэгдсэн сүлжээнд холболоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын албан даалгаврын хүрээнд төрийн байгууллагуудын гадна орчны хяналтын камерыг “Теле камерын хяналтын дэд төв” орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын нэгдсэн сүлжээнд холбон, аюулгүй байдлыг сайжруулах ажлыг хэрэгжүүлж байна.
Тус ажлын хүрээнд “Теле камерын хяналтын дэд төв” нь Мөрөн сумын бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн гадна талбайд байрлах хяналтын камеруудыг төв серверт амжилттай холбож, нэгдсэн удирдлагын тогтолцоонд шилжүүллээ.
Цаашид тус ажлыг үе шаттайгаар өргөжүүлж, аймгийн хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг бүрэн хамруулсан нэгдсэн хяналтын системийг бий болгохоор төлөвлөн ажиллаж байна.

