УВС: Улаанбурхны тохиолдлын дийлэнхийг бага насны хүүхдүүд эзэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2026 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14-д хүрээд байна.
Одоогоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тэднийг хэвтүүлэн эмчилж байгаа бөгөөд 10 нь хүнд, 2 нь хүндэвтэр, 2 нь хөнгөн байна. Улаанбурхнаар халдварласан өвчтөнүүдийн 10 нь 0-2 настай, 3 нь 25-30 настай, 1 нь 3 настай байна. Эдгээр 14 тохиолдлын 5 нь сүүлийн 24 цагт шинээр батлагджээ.
Аймгийн Эрүүл мэндийн газраас иргэдэд улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл хүргэж, товлолт вакцинд хамрагдахыг уриаллаа.