УВС: Аймгийн зарим нутгаар цас орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-04-15 12:02:26

Улаангом, 2026 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/ Өнгөрсөн шөнө Хяргаст 6 мм, Малчинд 5 мм, Цагаанхайрханд 4 мм, Баруунтуруун болон Зүүнговьд 2 мм цас орсон бөгөөд бусад нутгаар хур тунадас ороогүй байна.


Өнөөдрийн 08:00 цагийн байдлаар Хяргаст 4 см, Цагаанхайрханд 3 см, Малчин, Зүүнхангай сумын нутгаар 0.5 см цастай байна. Өнгөрсөн хоногт Өндөрхангай, Наранбулаг, Малчин, Ховд, Тэс, Улаангом, Баруунтуруун, Өмнөговь, Завхан, Бөхмөрөн, Давст, Өлгий, Сагил суманд салхины хурд 7-13 м/с, зарим үед 10-17 м/с хүрч ширүүссэн бол бусад нутгаар салхины хурд 3-8 м/с байжээ.


Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, шуургатай, сэрүүн байх төлөвтэй байна. Энэ сарын 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн зүүн хэсгээр бороо, цас орно.


Энэ долоо хоногт уулархаг нутгаар шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан байх төлөвтэй байна хэмээн аймгийн УЦУОШТ-ийн синоптик инженер М.Мөнх-Эрдэнэ мэдээлэв.


Related news