ХӨВСГӨЛ: ИТХ-ын ээлжит XIII хуралдаан эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит XIII хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар аймгийн баяр наадам зохион байгуулах комисс байгуулах тухай, аймгийн Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг батлах тухай, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай, Улаан-Уул сумын Дэлгэрхаан уулыг аймгийн тахилгат болгох тухай болон “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих орон нутгийн тусгай сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын 2025 оны хэрэгжилтийн тайланг хэлэлцэнэ.
Мөн аймгийн ИТХ-ын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах, орон нутгийн өмчит компаниудын дүрэмд өөрчлөлт оруулах, “Могойн гол” ХК-ийн үйл ажиллагаа болон санхүүгийн тайлан зэрэг 13 асуудлыг өнөөдөр хэлэлцэн шийдвэрлэнэ.

