УВС: Мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, мэдээллийн өдөрлөг зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Ахлах ангийн сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжил сонголтод зөвлөн туслах зорилгоор Улаангом политехник коллежийн хамт олон ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн 9 дүгээр ангийн сурагчдыг урьж, энэ сарын 13-ны өдөр “Охид, хөвгүүдийн өдөрлөг”-ийг зохион байгуулжээ.
Энэ үеэр зочин сурагчдыг Улаангом политехник коллежийн сургалтын үйл ажиллагаа болон сургалтын орчинтой танилцуулж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулсан байна. Мөн тэдэнд мэргэжлийн чиглэлүүдийн талаар мэдээлэл өгч, цаашдын суралцах сонголтод нь дэмжлэг үзүүлжээ.
Улаангом политехник коллежид 30 гаруй мэргэжлээр 600 гаруй сурагч сурч байна.

