ТӨВ: "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" тэтгэлгээр энэ хичээлийн жилд 16 оюутан суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-04-09 15:57:19

Зуунмод, 2026 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нартай Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал уулзаж зөвлөгөө мэдээлэл өгч, санал солилцлоо. 2025 онд тус хөтөлбөрт 16 оюутан болзол хангаж эхний жилийн бэлтгэл хөтөлбөртөө хамрагдаж байна.


Тус тэтгэлэг нь монгол хүн бүрийг чанартай боловсрол эзэмших тэгш боломжоор бүрэн хангаж, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах, эх оронч сэтгэлтэй, зөв хандлагатай, олон улсад өрсөлдөх мэдлэг, чадвартай, бүтээлч, манлайлагч иргэнийг бэлтгэх зорилготой юм.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт Төв аймгаас 2022 онд 20, 2023 онд 12, 2024 онд 14, 2025 онд 16 нийт 62 суралцагч тэтгэлэгт хамрагдаж байгаа юм. 


Өнөөдрийн байдлаар ХБНГУ-д 7, БНХАУ-д 6, БНПУ-д 6, Унгар улсад 6, Англи улсад 3, Австрали улсад 3, БНЧУ-д 2, БНЭУ-д 1, БНСУ-д 1, ОХУ-д 1, БНТУ-д 1 нийт 37 суралцагч дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд Ерөнхийлөгчийн тэтгэлгээр амжилттай суралцаж байна.


Related news