ТӨВ: Иргэдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэгийг дээшлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-04-07 19:50:51

Зуунмод, 2026 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд хөдөө аж ахуйн тасгийн албан хаагчид, мал аж ахуй, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг хамруулсан цахим сургалтыг зохион байгуулж, 250 гаруй иргэнийг хамруулжээ.


Сургалтаар Монгол Улсын нийт ажиллах хүчний тэн хагас буюу 600 мянган иргэн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт ажилладаг болохыг онцлов. Түүнчлэн эдгээр салбарын ажилтнууд тоос, утаа, нян, вирус, мөөгөнцөр, бактери, доргилт, шуугианд өртөх эрсдэл их тул өөрсдийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах талаарх мэдээллийг өгчээ.


Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Л.Даваасүрэн, Аймгийн нийт үйлдвэрлэлийн 70 орчим хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байна. Энэхүү сургалт нь салбарын онцлогт нийцсэн, бодит хэрэгцээнд тулгуурласан үр өгөөжтэй сургалт боллоо. Цаашид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд бодит ахиц гарна гэдэгт итгэлтэй байна. Сургалтыг мэргэжлийн арга зүй, агуулгаар баяжуулан зохион байгуулсан нь чанар, үр нөлөөг нэмэгдүүллээ гэв.

 

Related news