ТӨВ: Түүх, соёлын хөдлөх дурсгалын тооллого 93 хувийн явцтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2026 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд түүх, соёлын хөдлөх дурсгалын тооллого 93.95 хувийн явцтай байна.
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Засгийн газрын 2018 оны 184 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого хийх журам”-ын дагуу 2026 оны 3 дугаар сарын 23-наас 4 дүгээр сарын 1-ний өдрүүдэд тооллогын салбар комиссын ажлын хэсэг ажиллаж байна.
2022 оны байдлаар Төв аймгийн 27 сумын нутаг дэвсгэрт 468 түүх, соёлын үл хөдлөх дурсгал нийт 5665 дурсгалт газар бүртгэлтэй байна.
