ХӨВСГӨЛ: Хилэнтийн гүүр хүртэлх 1 км авто замын ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-04-08 12:06:20

Мөрөн, 2026 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Аймгийн замын сангийн хөрөнгө оруулалтаар Хилэнтийн гүүрээс Мөрөн чиглэлийн хатуу хучилттай 1 км авто замын ажил эхэллээ.


 Тус ажлын гүйцэтгэгчээр "Хүслэнт бүтээмж" ХХК шалгарсан байна. 


Тус компанийн хамт олон Мөрөн сумын Номингийн уулзвараас Шинэ-Мөрөн хороолол, Эрүүл мэндийн газрын уулзвараас Хилийн цэргийн уулзвар хүртэлх нийт 2 км авто замыг 4 эгнээ болгон өргөтгөх ажлыг энэ онд хийж гүйцэтгэх юм.


Хөвсгөл аймаг “Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих” нэрлэсэн жилийн хүрээнд энэ онд 64 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийнэ.


Энэ хүрээнд 14 МВт-ын хүчин чадалтай дулааны станц барих, Зүүн Мөрөн хорооллын 77 га газарт 235 барилга, орон сууцыг барьж байгуулахаар төлөвлөсөн байна.


Мөн 35кВ дэд станц, Мөрөн сумын дөрвөн замын уулзварыг өргөтгөх зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийж Мөрөн сумын Хилэнтийн гүүр хүртэлх авто замыг хатуу хучилттай болгоно.

 

 

 

Related news