ХӨВСГӨЛ: “Монгол хүн-Баялгийнхаа эзэн” санал асуулгын хоёр дахь шатны хэлэлцүүлэгт 34 иргэн оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-04-07 15:54:36

Мөрөн, 2026 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хуваарилалтыг шударга болгох, зөв зохистой зарцуулах, цэгцлэх зорилгоор “Монгол хүн–Баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулгын эхний шатыг өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа.


Хөвсгөл аймгийн хэмжээнд санал асуулгын эхний шатанд Рэнчинлхүмбэ, Цагаан-Уул, Баянзүрх, Жаргалант, Мөрөн гэсэн 5 сумын 60 иргэн санамсаргүй түүврийн аргаар сонгогдон судалгаанд оролцсон байна. Судалгаанд оролцсон иргэдээс 2 дахь шатны судалгаанд 34 иргэн оролцоно гэж хариулсан байна.


“Монгол хүн-Баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулгыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа бөгөөд хоёр дахь шатны санал асуулга, зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд дөрөвдүгээр сарын 11, 12-нд болно.

 

Related news