ТӨВ: Тусгай хамгаалалттай газар нутгаар 450 мянга орчим аялагч үйлчлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-04-03 16:32:57

Зуунмод, 2026 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Төв аймаг 2025 онд 115.187 гадаадын аялагч, 135.504 дотоодын аялагч хүлээн авчээ. Түүнчлэн Дархан цаазат газар, байгалийн цогцолбор газар, байгалийн нөөц газар зэрэг тусгай хамгаалалттай газар нутгаар давхардсан тоогоор 450 мянга орчим дотоод, гадаадын аялагч үйлчлүүлсэн байна. 


Аймгийн хэмжээнд 13 сумын 98 өрх “Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал”-ын үйлчилгээ эрхэлдэг бөгөөд нэг ээлжиндээ 829 зочин хүлээн авч ионгол ахуйтай танилцуулах, морь унуулах зэрэг үйлчилгээг үзүүлж байна. Харин Зуунмод сумын хэмжээнд 14 аж ахуйн нэгж кофе шоп, ресторан, зоогийн газрын үйлчилгээ эрхэлж байгаа юм. 


2024 онд жуулчдын ихэнх нь Оросоос ирсэн бол 2025 онд Солонгос улсаас ирсэн жуулчид нийт аялагчийн 90 хувийг эзэлжээ.

Related news