Төв аймаг ЖАЙКА-тай хамтран аялал жуулчлалыг хөгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2026 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. “Нэгдэж чадвал-Түүчээлж чадна” уриан дор Төв аймгийн аялал жуулчлалын салбарын анхдугаар зөвлөгөөн "Монгол туургатан" театрт болж байна.
Зөвлөгөөнд аймгийн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг нутгийн иргэд, аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчид, амралтын газар, жуулчны бааз, зоогийн газар, зочид буудлын төлөөллүүд оролцож байна.
Зөвлөгөөний хүрээнд аймгийн аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор 2026-2028 онд ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийн “Бэст туризм виллэж” болон “Грийн дистинэйшн” төслүүдийг хэрэгжүүлэх талаар санамж бичиг байгуулахаар болжээ.
Төв аймгийн 12 суманд нийт 118 амралтын газар, жуулчны бааз үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс 83 нь улирлын чанартай ажилладаг бол 35 нь улирал харгалзахгүй тогтмол үйл ажиллагаа явуулж байна.