Хятадын хөгжлийн төлөвлөгөөний гол 20 үзүүлэлт

ТОЙМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2026-04-03 12:53:16

УЛААНБААТАР, 2026 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн оны 10 дугаар сарын сүүлчээр болсон Хятадын Коммунист Намын Төв хорооны IV бүгд хурлаар дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятад улсын хөгжилд төдийгүй дэлхийн эдийн засаг, технологийн ирээдүйн чиг хандлагад багагүй нөлөө үзүүлэх XV таван жилийн төлөвлөгөөний /2026–2030/ үндсэн чиглэлүүдийг тодорхойлсон билээ.


Харин жил бүрийн гуравдугаар сарын эхээр болдог Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурал, Хятадын Ардын Улстөрийн зөвлөлдөх зөвлөлийн хурал буюу “Хятадын хоёр чуулган”-аар уг төлөвлөгөөг эцэслэн баталлаа.


Алгуур чанартай өсөлт рүү

Төлөвлөгөөнд 2026 оны ДНБ-ий өсөлтийн зорилтыг 4.5–5 хувь гэж тогтоосон нь сүүлийн 40 гаруй жилийн хугацаан дахь хамгийн доогуур зорилтот түвшин юм. 2026-2030 он бол 2035 он гэхэд “социалист зах зээлийн өндөр түвшний эдийн засгийг” бий болгох буюу социалист шинэчлэлийг хэрэгжүүлж дуусгах, цаашлаад 2049 он гэхэд орчин үеийн хүчирхэг социалист улсыг байгуулах  зорилтыг хэрэгжүүлэх үйл явцын маш чухал үе шат мөнШинэчлэлийг хэрэгжүүлснээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 20 мянган долларт /одоо 13800 доллар/ хүрэх бөгөөд үүний тулд жил бүр эдийн засгийг 4,1-ээс дээш хувиар өсгөх ёстой.  


Дорх хүснэгтээс таван жилийн төлөвлөгөөний 20 гол тоон үзүүлэлтийг харж болно. Жишээ нь, 2030 онд гэхэд хүн амын дундаж наслалтыг 80-д хүргэнэ гэж тусгажээ. Мөн эдийн засгийн өсөлт, бүтэц, үр ашгийг сайжруулахад чиглэсэн 3 гол үзүүлэлтийг оруулсан  байна. Мөн Инновацид суурилсан хөгжлийг түргэтгэхийн тулд инновацийн хөрөнгө оруулалт, үр ашгийн талаарх гурван үзүүлэлтийг тусгажээ. 


XV таван жилийн төлөвлөгөөний эдийн засаг-нийгмийн хөгжлийн гол 20 үзүүлэлт

Ангилал

Үзүүлэлтүүд

2025

2030

Жилийн дундаж/Нэгтгэсэн үзүүлэлт

Төрөл  

Эдийн засгийн хөгжил

1.      ДНБ-ий өсөлт /%/

5

-

 

Зөвлөмж

2.      Хөдөлмөрийн бүтээмжийн нийт өсөлт /%/

6.1

-

ДНБ-ий өсөлтөөс өндөр

Зөвлөмж

3.      Хотуудын байнгын оршин суугчдын эзлэх хувь /%/

67.9

71

Зөвлөмж

Инновац

4.      Судалгаа-хөгжүүлэлтийн зардлын өсөлт /нийгмийн нийт зардалд эзлэх %/

9.1

-

>7

 

Зөвлөмж

5.10 мянган хүн амд ногдох үнэ цэн ихтэй бүтээлүүдийн патент /нэгж/

16

22

Зөвлөмж

6. Дижитал эдийн засгийн гол салбарын нэмэгдсэн өртгийн ДНБ-д эзлэх хувь

 

 

Зөвлөмж

Иргэдийн амьжиргаа ба амьдралын чанар

7. Хотууд дахь ажилгүйдлийн түвшин /%/

5.2

-

<5.5

Зөвлөмж

8. Нэг хүнд ногдох орлогын өсөлт /%/

5

-

ДНБ-ий өсөлттэй уялдуулна

Зөвлөмж

9. Хөдөлмөрийн насны хүн амын сургуульд сурсан дундаж жил /жилээр/

11.3

11.7

Заавал биелүүлэх

10. 1000 хүн амд ногдох эмч/сувилагчийн тоо:

-Зөвшөөрөлтэй эмч нар

-Бүртгэлтэй сувилагч нар

 

3.1

 

 

 

 

4.3

 

3.7

--

Зөвлөмж

11. Ахмад настны асрамжийн газруудын асрахуйн ор /%/

68

73

--

Зөвлөмж

12. 3 хүртэлх насны хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтын түвшний өсөлт

-

-

[6]

Зөвлөмж

13. Дундаж наслалт /жил/

79.25

80

--

Зөвлөмж

Ногоон хөгжил ба нүүрстөрөгч багатай ирээдүй

14.ДНБ-ий нэгж бууралтад ногдох нүүрсхүчлийн хийн ялгаралт /%/

[17.7]

 

[17]

заавал биелүүлэх

15. Эрчим хүчний нийт хэрэглээнд эзлэх чулуужсан бус түлшнээс гарган авсан эрчим хүчний хэмжээ /%/

21.7

25

--

заавал биелүүлэх

16. Мужийн ба түүнээс дээш түвшний хотууд дахь PM 2-5 нарийн тоосонцрын хэмжээ

28

<27

--

заавал биелүүлэх

17. Сайн болон маш сайн чанарын гадаргын усны эзлэх хувь /%/

80

85

--

Заавал биелүүлэх

18. Ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ

25.1

25.8

--

Заавал биелүүлэх

Аюулгүй найдвартай байдал

19. Үр тарианы үйлдвэрлэлийн нийт хүчин чадал /их наяд жин/

1.39

1.45 ойролц.

--

Заавал биелүүлэх

20. Эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал /тэрбум тн стандартын нүүрс/

51.3

58

--

Заавал биелүүлэх

Related news