Монгол-Казахстан: Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататгаж, харилцааны шинэ хуудас нээсэн төрийн айлчлал

ТОЙМ
batbold.sh@montsame.gov.mn
2026-04-21 21:31:35
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв Азийн бүс дэх манай улсын анхны Стратегийн түнш Казахстанд 20 жилийн дараа айлчиллаа.


Айлчлалын үр дүн:

  • Харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлнэ.   
  • Худалдаа, эдийн засаг, банк, санхүү, эрчим хүч, хот байгуулалт, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, эрдэс баялаг, хүмүүнлэг, хэвлэл мэдээлэл, орон нутаг зэрэг салбарт хамтрах 18 баримт бичигт гарын үсэг зурлаа. 
  • “Монгол Улс болон Евроазийн эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх хамтарсан Замын зураглал гаргана. 
  • Хоёр улс харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болохуйц томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо. 
  • 6 дугаар сараас Казахстаны “Скат” авиакомпани Улаанбаатар-Астана чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлнэ. 
  • Зам, тээврийн салбарт тулгарч буй саад, бэрхшээлийг арилгах, тээвэр, логистикийн дөт маршрут бий болгох хамтарсан Ажлын хэсэг байгуулна.
  • Мэдээллийн технологи, уул уурхай, эрүүл мэнд, биеийн тамир, спортын салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ. 
  • Монголоос ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн, Казахстанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, улаан буудайн нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. 
  • Хархорум хот, Налайх болон Казахстаны Алатау, Талдык-орган хот хооронд ах, дүүгийн харилцаа тогтоолоо.
  • Монгол, казах судлалыг хөгжүүлэх, хоёр улсын хэл, соёл, орон судлалын багш, судлаачдыг бэлтгэх чиглэлээр улам идэвхтэй хамтарна. 
  • Түүх, соёлын хосгүй өвд хамаарах эх сурвалж, баримт дурсгалыг судлан тогтоож, соёлын биет бус өвийн хамтарсан судалгаа хийнэ.   
  • Манай улсад болдог “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль, Казахстаны “Нүүдэлчний соёлын наадам”-д төлөөлөгчдөө үргэлжлүүлэн оролцуулна. 
  • Хоёр улсын 200 гаруй аж ахуйн нэгж бизнес форум зохион урт хугацаанд, тогтвортой хамтран ажиллах сууриа тавьж, гэрээ хэлцэл хийлээ. 
  • Төрийн тэргүүн нарын ивээл дор Үндэсний урлагийн их театрын хамт олон Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” тоглолтоо толилууллаа. Мөн “Монголын сайхан орон” гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа.   
  • 8 дугаар сард болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хуралд Казахстаныг өндөр түвшинд оролцохыг урилаа. 
  • “Усны олон улсын байгууллага” байгуулах тухай Ерөнхийлөгч К.Токаевын   санал, санаачилгыг Монгол Улс дэмжинэ.
  • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Казахстаны Ерөнхийлөгчийн санаачилга “Хоёр тэрбум мод” төсөлтэй уялдуулан хэрэгжүүлнэ. 
  • Ерөнхийлөгчийн санаачилсан жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэх тогтоолыг Казахстан Улс дэмжлээ.   
  • Ерөнхийлөгч Астана хотноо болсон Бүс нутгийн экологийн дээд түвшний уулзалтад оролцож, энэ чиглэлээр улсынхаа байр суурийг илэрхийллээ. 
  • Төв Азийн орнуудын “С5+1” форматыг ашиглан Монгол Улсын оролцоог хангасан дээд, өндөр түвшний уулзалтыг хамтран зохион байгуулна. 
  • Казахстан нь Улаанбаатар хотноо төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг бүх талаар дэмжинэ. 
  • НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд бие биеэ харилцан дэмжиж, идэвхтэй хамтран ажиллана.  
  • Төрийн тэргүүн нар хоёр жил хүрэхгүй хугацаанд харилцан айлчилсан нь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзлийн илэрхийлэл боллоо. 
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацаанд Тев Азийн бүх оронд төрийн айлчлал хийж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан  анхны Ерөнхийлөгч боллоо.


Related news