ТӨВ: Зөвлөлдөх санал асуулгын явц 98 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-04-02 17:04:10

Зуунмод, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. “Монгол хүн-Баялгийнхаа эзэн" Зөвлөлдөх санал асуулгын явц Төв аймагт 98 хувьтай үргэлжилж байна. Зөвлөлдөх санал асуулгад тус аймгийн 4 сумын 5 багийн 50 иргэнийг сонгожээ.


Судалгаанд хамрагдаж буй иргэдийн 46 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд насны бүлгээр авч үзвэл 18-24 насныхан 16.0 хувь, 25-34 насныхан 18.0 хувь, 35-49 насныхан 24.0 хувь, 50-64 насныхан 36.0 хувь, 65-аас дээш насныхан 6 хувь байна.


Санал асуулгын хоёрдугаар шатанд нийт хамрагдсан иргэдийн 62 хувь оролцох боломжтой гэдгийг Төв аймгийн Статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Ариунаа онцоллоо.


Зөвлөлдөх санал асуулгад 1570 иргэнийг оролцуулахаар төлөвлөснөөс 740 нь нийслэлээс, 830 нь орон нутгаас байна. Тухайн санал асуулгын 2-р шат энэ сарын 11-12-нд болох юм.

 



 

Related news