ХӨВСГӨЛ: Орос хэлний сургалтын төв байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-04-01 12:16:03

Мөрөн, 2026 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар ОХУ-ын Дархан хот дахь Ерөнхий консул Артём Валерьевич Огановыг хүлээн авч уулзлаа.


Энэ үеэр Ерөнхий консул бүрэн эрхийн баримтын хувийг аймгийн Засаг даргад гардуулж, Монгол Улсыг ОХУ-ын стратегийн чухал түнш хэмээн онцлон, хамтын ажиллагааг цаашид идэвхжүүлэх байр сууриа илэрхийлэв.


Талууд хил орчмын бүсийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрчим хүчний найдвартай байдлыг сайжруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, цахилгаан тасалдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.


Цаашид Мөрөн хотод сурагчдад зориулсан орос хэлний төв байгуулж соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутан, сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэв.




Related news