ТӨВ: Хэл хуурын анхны танхимыг нээжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2026 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Баянчандмань сумын Соёлын төвд хэл хуурын анхны танхимыг байгуулжээ.
Тус танхимыг “Монголын уламжлалт хэл хуурын соёлын боловсролын хөтөлбөр”-ийн хүрээнд Хэл хуурын холбооны гишүүдийн санаачилга, дэмжлэгээр байгуулжээ. Танхимд хулсан, нуман, төмөр гэсэн гурван төрлийн 20 гаруй хэл хуур байршуулжээ.
“Хэл хуурын танхим”-тай болсноор монголын уламжлалт хэл хуурын соёлын биет болон биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлах, хэл хуур хөгжмийн хэрэглээг нэмэгдүүлэх, өвлөн уламжлуулах, хэл хуурын соёлын боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа юм.


