ХӨВСГӨЛ: “Шинэ санаа-Шинэ мэдлэг-2026” онол практикийн бага хурал 59 илтгэлийг хэлэлцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-03-30 18:11:53

Мөрөн, 2026 оны гуравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. "Сэхээн амьдруулах, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний их эмч агсан Х.Цэнд-Аюуш сан"-ийн ивээл дор жил бүр зохион байгуулдагШинэ санаа Шинэ мэдлэг-2026” онол  практикийн бага хурал боллоо.


Энэ жил аймгийн төр, хувийн хэвшлийн нийт эмч мэргэжилтнүүдийн дунд дөрвөн чиглэлийн салбар хуралдаанаар 59 илтгэл хэлэлцүүлж шилдгүүдээ тодруулсан юм.


Энэ удаагийн бага хурлыг дөрвөн ерөнхий агуулга, сэдвийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг судалгааны онол, арга зүйд суралцуулан чадавхыг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлж, үе шаттайгаар шийдвэрлэх боломжийг бүрдүүлснээрээ онцлог байлаа.


Илтгэгчид нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийн бодлого, удирдлага, хүний нөөц, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлага, эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмнэлзүй, чанар аюулгүй байдал, эм судлал, эмийн зохистой хэрэглээ, сувилахуйн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдал гэсэн агуулгын хүрээнд илтгэл тавилаа.

 




 

 

Related news