ХӨВСГӨЛ: Соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-03-30 16:05:51

Мөрөн, 2026 оны гуравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын "Бүтээлч Хөвсгөлийнхөн" хөтөлбөрийн хүрээнд Мөрөн суманд үндэсний Соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн байгуулна.


Бүтээн байгуулалтын ажил дөрөвдүгээр сараас эхэлнэ. Тус цогцолбор нь гурван үндсэн бүсээс бүрдэж, хүүхэд, залуус, иргэд, жуулчдын чөлөөт цагаа зөв, соёлтой өнгөрүүлэх орчин үеийн төв болно.


Тухайлбал, танин мэдэхүйн бүсэд ёс заншил, түүх, соёлын дурсгалын, аялал жуулчлалын бүс, угтах болон үйл ажиллагааны талбай, мөн үндэсний бүтээгдэхүүн худалдаа, үйлчилгээний хэсгүүд багтана.


Амралт, зугаалгын бүсэд тоглоомын талбай, амралтын хэсэг, спортын талбай, үндэсний хоолны хэсэг, дүүжин гүүр, арлын амралтын бүсийг байгуулна.


Тус бүтээн байгуулалтын ажлын нийт өртөг 9 тэрбум төгрөг бөгөөд гүйцэтгэгчээр “Тэнүүн төвөргөөн” ХХК шалгарсан байна.

 

 

 

Related news