Португалын Католик сүмээс бэлгийн хүчирхийллийн хохирогчдод нөхөн төлбөр олгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.enkh-od@montsame.gov.mn
2026-03-27 10:51:16

ЛИССАБОН, 2026 оны гуравдугаар сарын 26 /Reuters/. Санваартнуудын үйлдсэн бэлгийн хүчирхийлэлд өртсөн 57 хохирогчид нийт 1.6 сая евро буюу 1.85 сая ам.долларын нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэснээ Португалийн Католик сүм пүрэв гарагт мэдэгдлээ.


Тус сүмийн санхүүжилтээр байгуулагдсан комиссын 2023 оны хоёрдугаар сард хийсэн шалгалтын явцад, сүүлийн 70 жилийн хугацаанд Португал дахь католик сүмийн санваартнууд бага насны болон эмзэг бүлгийн 4815 гаруй хүнийг хүчирхийлснийг тогтоожээ. 


"Мөнгөн тусламж, нөхөн төлбөр нь хохирогчдын амьдралд бий болсон хар толбыг арилгаж чадахгүй ч гэлээ бид дахин хүлцэл өчиж байна" гэж Португалийн Хамба нарын бага хурлаас гаргасан мэдэгдэлд дурджээ.


Нөхөн төлбөр олгох хугацаанд нийт 95 хүн хүсэлт ирүүлснээс 67 хүний хүсэлт шаардлага хангасан байна. Үүнээс одоогоор 57 хүний хүсэлтийг эцэслэн баталсан бөгөөд нэг хүнд 9 мянгаас 45 мянган еврогийн нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэжээ.


Үлдсэн 9 хүний хүсэлтийг хянан хэлэлцэж байгаа бөгөөд удахгүй төлбөрийн хэмжээг эцэслэн тогтооно.


Related news