ТӨВ: Энэ долоо хоногт 11 иргэний санал хүсэлтэд хариу өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-03-26 18:44:53

Зуунмод, 2026 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Энэ долоо хоногийн "Иргэдтэй уулзах цаг"-аар аймгийн Засаг дарга 12 иргэнийг хүлээн авч уулзсан бөгөөд үүнээс 11 иргэний санал, хүсэлтэд газар дээр нь хариу өгч, 1 санал, хүсэлтийг хяналтад авч, холбогдох байгууллага, албан тушаалтанд судлан шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.


Энэ долоо хоногт иргэд худгуудыг байнгын ажиллагаатай байлгах, цахилгааны хүчдэл захын хороололд хүрдэггүй, хог хаягдлыг цаг тухайд нь ачих зэрэг асуудлыг хөндөв.


2026 он гарсаар “Иргэдтэй уулзах цаг”-ийг 5 удаа зохион байгуулж, нийт 60 иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, 80 санал, хүсэлт хүлээн авч 72 санал, хүсэлт буюу 90 хувийг шийдвэрлэснээс газар дээр нь хариу өгсөн 57 санал хүсэлт байна. Газар дээр нь шийдэж чадаагүй асуудлууд нь ихэвчлэн дэд бүтэцтэй холбоотой байдаг байна.

 


Related news