УВС: Иргэдийн хандиваар гэр бүлийн уншлагын танхим байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-03-26 12:10:06

Улаангом, 2026 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. “Гэрэл нэмье” ТББ-аас санаачлан аймгийн Нийтийн номын санд иргэдийн хандиваар гэр бүлийн уншлагын танхимыг энэ сарын 25-ны өдөр нээлээ.


Тус танхимыг 60 гаруй сая төгрөгийн хандиваар тохижуулсан бөгөөд ихэнх зардал нь өрөөний засвар тохижилтод оржээ. Нээлтийн үйл ажиллагаанд тус төслийн хэрэгжүүлэгчид болон хөрөнгө оруулж, хандив дэмжлэг үзүүлсэн аж ахуйн нэгж байгууллагын удирдлагууд, иргэд оролцжээ.


Энэ оны нэгдүгээр сарын 5-наас эхлэн “Гэрэл нэмье” ТББ “Таны хүүхэд танаас” хандивын аяныг хоёр сар гаруй хугацаанд өрнүүлж, нийт 60 гаруй сая төгрөгийн хандиваар аймгийн Нийтийн номын санд гэр бүлийн уншлагын танхим байгууллаа. Төвд олон гэр бүл хүрэлцэн ирж ном уншиж, хүүхдүүдээ болон өөрсдийгөө хөгжүүлээсэй  гэж хүсэж байна” хэмээн ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Жавхлан ярилаа.


Энэ жил аймгийн Нийтийн номын сангийн 90 жилийн ой тохиож байгаа бөгөөд түүхэн ойн жилдээ шинэ танхимтай болсондоо тус хамт олон баяртай байгаагаа илэрхийлэв.


Related news