ТӨВ: Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-03-25 21:16:09

Зуунмод, 2026 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, БНСУ-ын “Эм эс кореа” ХК-ийн төлөөлөн гүйцэтгэх захирал Сон Хё Үн нар гуравдугаар сарын 25-нд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.


БНСУ-д улирлын чанартай ажил хийх сонирхолтой Төв аймгийн харьяалал бүхий иргэдэд зориулсан сургалтыг “Эм эс кореа” ХК-иас зохион байгуулах юм.


Сургалтад хамрагдсан иргэд БНСУ-д ажиллах боломжтой болох юм. Сургалтыг дөрөвдүгээр сард Төв аймагт зохион байгуулах ба сургалтын товыг мэдээллийн сувгуудаар иргэдэд мэдээлнэ.

 

 

Related news