ТӨВ: Аймгийн 11, 12 насны волейболын шилдгүүд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2026 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Төв аймгийн аварга шалгаруулах U11-12 насны волейболын тэмцээн энэ сарын 24, 25-ны өдрүүдэд Зуунмод суманд болж, нийт 16 сум, сургуулийн 39 багийн 300 гаруй тамирчин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.
Эрэгтэй төрөлд тэмцээний тэргүүн байрыг Заамар сумын баг эзэлж, дэд байрыг Баянчандмань сум, гутгаар байрыг Батсүмбэр сум, тусгай байрыг Пенка волейболын клуб тус тус эзэллээ.
Эмэгтэй төрөлд тэргүүн байрыг Лүн сумын баг, дэд байрыг Пенка волейболын клуб, гутгаар байрыг Баянчандмань сум, тусгай байрыг Заамар сумын баг тамирчид шалгарлаа.
Багийн нийлбэр дүнгээр тэргүүн байрыг Заамар сум, дэд байрыг Баянчандмань сумын баг, гутгаар байрыг Пенка волейболын клуб тус тус эзэллээ.
Тэмцээний зохион байгуулагч, Пенка волейболын клубийн багш, дасгалжуулагч М.Мөнх-Эрдэнэ “Энэ тэмцээн анх удаа болж байгаа бөгөөд анхны тэмцээн дээр давуулалтын уралдаан явуулсан нь онцлог байлаа. Энэ насныхан онцлог насны хүүхдүүд бөгөөд дараа жил бүгд өсвөр насны тамирчид болно” гэв.
