Монголын нийслэлийн нэрийг “Ulaanbaatar” болгон албан ёсоор өөрчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.enkh-od@montsame.gov.mn
2026-03-25 17:17:04

НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 25 /TTW/. БНСУ-ын Засгийн газар Монгол Улсын нийслэлийн нэрийн галигийг “Ulan Bator” байсныг “Ulaanbaatar” болгон албан ёсоор өөрчилжээ. Энэ шийдвэр нь Сөүл, Улаанбаатар хотуудын аялал жуулчлал, соёлын харилцаа өргөжиж буйтай холбоотой гэж үзэж байна.


Шинэ галиг нь монгол хэлний дуудлагад илүү ойр бөгөөд олон улсад хэрэглэгддэг бичлэгт нийцэж байгаа юм.


Гадаад орны нэр томьёоны асуудлыг хянан хэлэлцэх хороогоор уг өөрчлөлтийг хэлэлцэн баталжээ.


Нийслэлийн нэрийг тухайн улсын дотоодод хэрэглэдэг хэлбэрээр нь ашиглах болсон нь аялал жуулчлалын брэндийг бэхжүүлэх, соёлд тулгуурласан аяллыг хөгжүүлэхэд ач холбогдол өгч байгааг илтгэж байна.


Шинэ бичлэгийг цаашид БНСУ-ын Засгийн газрын албан ёсны цахим хуудас, аяллын баримт бичиг, Элчин сайдын яамдын мэдээлэл, эрдэм шинжилгээний материал зэрэгт ашиглаж эхлэх бөгөөд ингэснээр Монгол Улсын нийслэлийн нэрийг олон улсын жишигт нийцүүлэн нэг мөр хэрэглэх боломж бүрдэх юм.


Энэхүү шинэчлэл нь Солонгос-Монголын аялал жуулчлалын хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан сурталчилгаа, маркетингийн төслүүдийг идэвхжүүлэхэд эергээр нөлөөлнө гэж албаны хүмүүс үзэж байна. 



Related news