УВС: Ихэнх нутгаар цас орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2026 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн шөнө Цагаанхайрханд 9.0 мм, Малчинд 7.0 мм, Баруунтуруунд 4.0 мм, Зүүнговьд 3.0 мм, Хяргаст 2.0 мм, Түргэн, Зүүнхангайд 1.0 мм, Өндөрхангайд 0.7 мм, Өмнөговьд 0.2 мм, Улаангомд 0.2 мм цас орсон бол бусад нутгаар цас ороогүй байна.
Одоогоор Баруунтуруун 21 см, Малчин, Зүүнговь, Цагаанхайрхан 17 см, Хяргас
15 см, Сагил 10 см, Тэс, Давст 7 см,
Түргэн 6 см, Улаангом, Зүүнхангай,
Өндөрхангай 1 см, Өмнөговь 0.5 см зузаан цастай байгаа бол Завхан, Наранбулаг,
Бөхмөрөн, Ховд, Өлгий сумын нутгаар цасгүй байна.
Өнгөрсөн шөнө нутгийн өмнөд хэсгээр салхины дундаж хурд 10-16 метр, их хурд 12-20 метр хүрсэн бол бусад нутгаар дундаж хурд нь 4-7 метр, их хурд нь 10-12 метр хүрсэн. Энэ долоо хоногт Увс нуур, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -0...-5 градус, нутгийн баруун хэсгээр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан байна хэмээн аймгийн УЦУОШТ-ийн синоптик инженер Э.Сувдаа ярилаа.