Колумбид цэргийн нисэх онгоц осолдсоны улмаас 69 хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БОГОТА, 2026 оны гуравдугаар сарын 24 /Reuters/. Колумбийн цэргийн тээврийн онгоц хөөрснийхөө дараахан осолдож, нийт 69 хүн амиа алдсан тухай тус улсын Зэвсэгт хүчин мягмар гарагт мэдэгдсэн байна. Ослын улмаас мөн 57 хүн гэмтэж бэртжээ.
"Lockheed Martin" компанид үйлдвэрлэсэн "Hercules C-130" тээврийн онгоцонд нийт 126 хүн зорчиж явсан бөгөөд Перутэй залгаа хил орчмын Пуэрто Легисамо хотоос хөөрснийхөө дараа осолджээ.
Гэмтсэн хүмүүсийг ойролцоох эмнэлгүүдэд хүргэсэн байна. Харин амиа алдсан хүмүүсийн цогцсыг Богота хотод шүүх эмнэлгийн шинжилгээгээр таньж тогтоосны дараа ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгнө гэж Зэвсэгт хүчний мэдэгдэлд дурдсан байна.
Ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.