УВС: "Амьдралын төлөө аавууд" чуулган боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2026 оны гуравдугаар сарын 24
/МОНЦАМЭ/. “Амьдралын төлөө аавууд” чуулганыг Улаангом суманд анх удаа зохион байгуулж байна.
Аавуудын гэр бүл, үр хүүхдийнхээ
өмнө хүлээх үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийн хөгжил, хамгаалалд
эрэгтэйчүүдийн оролцоог дээшлүүлэх, эрчүүдийн эрүүл мэндийн
боловсролыг сайжруулах зорилго бүхий тус чуулганд Увс аймгийн 200 гаруй эрэгтэй хамрагдаж байгаа юм.
“Аз жаргалтай, эрүүл энх, харилцан хүндэтгэлтэй гэр бүлийг төлөвшүүлэхэд аавуудын оролцоо маш чухал байдаг. Иймээс энэхүү чуулганаар аавуудад чиглэсэн мэдлэг, зөв дадал, эерэг хандлагыг түгээн дэлгэрүүлэхэд онцгой анхаарсан. Мөн оролцогч аавууд хөгшин, залуу гэлгүй санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж, туршлага солилцон, сэтгэлээ нээн ярилцаж байгаа нь сайшаалтай” хэмээн аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга О.Ганцоож ярилаа.
Увс аймагт оршин суугаа 85.3 мянган хүн амын 42.9 мянга
буюу 50.4 хувь нь эрэгтэйчүүд бөгөөд тэдний 40.2 хувь нь аймгийн төвд, 59.8
хувь нь хөдөө сумдад амьдарч байна.