ТӨВ: Боловсролын үзэсгэлэнг анх удаа зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2026 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Төв аймагт “Боловсрол экспо-2026" олон улсын үзэсгэлэнг анх удаа зохион байгуулна.
Үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 5-нд Монгол туургатан театрт ЕБС-ийн ахлах ангийн суралцагчид, эцэг эх, асран хамгаалагчид болон иргэдэд зориулан зохион байгуулна.
2026 онд Төв аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 30 гаруй сургуульд 20,000 гаруй сурагч сурч байгаа бөгөөд үүнээс 1074 сурагч энэ жил 12 дугаар ангид суралцаж байна.