УВС: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улаангомд ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2026 оны гуравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Увс аймагт ажиллаж байна.
Тэрбээр аймгийн “Ойрад” ХЖТ-т иргэдтэй уулзалт хийж байна. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан зарим хүмүүсийг төрийн дээд одон, медалиар шагналаа. Монгол Улсын Гавьяат багш цолоор Улаангом сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн захирал Г.Цэрэндулам, Монгол Улсын Гавьяат тээвэрчин цолоор Увс аймгийн Тээврийн удирдах газрын ахмад ажилтан С.Батбанди, Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор “Хөдөлмөрийн шим” хоршооны эзэн Б.Төвсанаа нарыг шагнаж урамшууллаа.









