УВС: Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-03-20 15:08:23

Улаангом, 2026 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Увс аймгийн аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл энэ оны эхний хоёр сард 7.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 895.2 сая төгрөгөөр нэмэгджээ.


Усан хангамж, хог зайлуулах салбарын үйлдвэрлэл 715.5 сая төгрөгөөр өссөн бол боловсруулах аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 1,702.9 сая төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 344.5 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. 


Тухайлбал, оёмол бүтээгдэхүүн, ус, ундаа, жүүс, зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ 0.3-38.0 хувиар, эмэгтэй хувцас, монгол гэрийн мод, модон эдлэл, өлөн гэдэс, зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ 2-3.2 дахин өссөн байна. Харин эрэгтэй хувцас, хэвийн боов, талх, нарийн боов, бялуу, пицца, гар сийлбэр, гурил, гурилан бүтээгдэхүүн, сүү цагаан идээ, эрэгтэй гутал, эмэгтэй гутал, хүүхдийн гутал, хүүхдийн хувцас, зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 13.5–66.7 хувиар буурчээ.


Тэрчлэн уул уурхай, олборлох салбар энэ оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 623.2 сая төгрөгийн үйлдвэрлэл явуулж, 581.3 сая төгрөгийн борлуулалт хийжээ.  


Аж үйлдвэрийн салбарын нийт борлуулалт энэ оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 9.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 308.1 сая төгрөгөөр өссөн байна. 


Related news