УВС: “Оюун ухааны наадам Увс-2026” энэ сарын 21-23-ны өдрүүдэд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-03-19 12:09:42

Улаангом, 2026 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Увс аймгийн хүүхэд, залуусын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оюуны наадам энэ сарын 21-23-ны өдрүүдэд Улаангом суманд болно.


Увсын хүүхэд, залуучуудын оюуны чадамжийг дээшлүүлэх, сэтгэн бодох чадвар, ой тогтоолт, түргэн бодолт, рубик шоо, спорт өрөлт зэрэг оюуны спортын төрөлд шилдэг тамирчдыг шалгаруулах, ой тогтоолтын улсын аварга шалгаруулах болон олон улсын тэмцээнд оролцох боломжийг нээх зорилго бүхий тус уралдаан энэ жил “Оюун ухааны наадам Увс-2026” уриан дор болох юм.


Тэмцээнийг бага нас, өсвөр нас, насанд хүрэгчид гэсэн гурван ангиллаар явуулах ба бүртгэл энэ сарын 17-19-ний хооронд үргэлжилнэ. Тэмцээний 1-р шатыг энэ сарын эхээр сургууль, цэцэрлэг бүрд зохион байгуулж, шилдэг оролцогчдыг шалгаруулсан бөгөөд хоёрдугаар шат аймгийн хэмжээнд болох гэж байна. Оролцогчид өөрсдийн хувийн хэрэгсэл ашиглах бөгөөд бүх төрөлд шударга өрсөлдөхийг зохион байгуулагчдын зүгээс анхаарууллаа.


Сүүлийн жилүүдэд Увс аймагт оюун ухааны спорт эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд олон сайн тамирчид төрж эхэлсэн юм.

Related news