ТӨВ: Марш тактик, тусгай бэлтгэлийн аварга тасгууд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2026 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 105 жилийн ойг тохиолдуулан аймгийн Засаг даргын нэрэмжит Төв аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд марш тактик, тусгай бэлтгэлийн “Аварга тасаг” шалгаруулах тэмцээн боллоо.
Тэмцээнд Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 119 дүгээр анги, Зэвсэгт хүчний 334 дүгээр анги, Зэвсэгт хүчний 311 дүгээр анги, аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын 90 орчим тамирчин алба хаагчид хоёр өдрийн турш тэсвэр тэвчээр, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдсөн юм.
Тэмцээний тэргүүн байрт зэвсэгт хүчний 119 дүгээр анги, дэд байрт дэслэгч С.Амарсанаа захирагчтай зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн тасгийн хамт олон, гутгаар байрт дэслэгч Т.Мөнхрагчаа захирагчтай зэвсэгт хүчний 334 дүгээр ангийн тасгийн хамт олон тус тус шалгарлаа.
Харин тэмцээний “Шилдэг тасгийн захирагч”-аар аймгийн
Цагдаагийн газрын дэслэгч Ц.Норовсамбуу шалгарчээ.