УВС: Увс нуур, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -21-26 градус хүйтэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-03-17 11:30:50

Улаангом, 2026 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Энэ долоо хоногийн ихэнх хугацаанд аймгийн нийт нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй.


Увс нуур, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -21-26 градус, өдөртөө -9-14 градус, нутгийн баруун хэсгээр шөнөдөө -5-10 градус хүйтэн, өдөртөө +2+7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10-15 градус хүйтэн, өдөртөө -3+2 градус дулаан байна.


Энэ сарын 16, 19, 20-нд нутгийн өмнөд хэсгээр салхи секундэд 12-14 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд ихэнх нутгаар баруун хойноос 4-9 м/с салхитай байна гэж аймгийн УЦУОШТ-ийн синоптик инженер М.Мөнх-Эрдэнэ мэдээллээ. 


Одоогоор Хяргас 28 см, Баруунтуруун, Малчин 20 см, Зүүнговь 17 см, Тэс 14 см, Сагил 12 см, Давст 8 см, Улаангом, Түргэн, Цагаанхайрхан 6 см, Зүүнхангай, Өндөрхангай 0.5 см цасан бүрхүүлтэй байгаа бол Ховд, Завхан, Бөхмөрөн, Наранбулаг, Өмнөговь, Өлгий сумын нутгаар цасгүй байна. 

Related news