ТӨВ: Урьдчилан сэргийлэх үзлэгээр мэс засал хийлгэх шаардлагатай 103 өвчтөнийг оношилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-03-16 20:46:39

Зуунмод, 2026 оны гуравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Нэгдсэн эмнэлгийн урологийн эмч О.Гантулгаар ахлуулсан баг энэ сарын 11-13-ны өдрүүдэд Сүмбэр, Жаргалант, Борнуур суманд "Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд" урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулжээ.


Үзлэг, оношилгоонд 5-аас дээш насны 1154 эрэгтэйг хамруулсан бөгөөд үүний дотор бруцеллёзын шинжилгээнд 35 малчин, хэт авиан оношилгоонд 192, тестостерон дааврын шинжилгээг 48 хүн өгчээ.


Үзлэгээр түрүү булчирхайн томрол, цөсний чулуу, бөөрний чулуу, давсагны хавдар, давсагны чулуу, цавины ивэрхий зэрэг нийт мэс засал хийх шаардлагатай 103 өвчтөнийг оношилжээ. Мөн дотоод эрхтэн, зүрх судасны чиглэлээр 8 хүнийг шинээр оношилж, эмчилгээ, зөвлөгөө өгсөн байна.


Related news