УВС: Тэмээн хөсөгт нүүдэл эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-03-16 17:00:29

Улаангом, 2026 оны гуравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Идэр есийн хүйтэн дуусаж, хаврын урь орохтой зэрэгцэн Хархираа, Түргэний өндөр уулсыг даван Увс нуурын ай сав нутагт хаваржихаар Тариалан, Түргэн, Сагил зэрэг сумын малчид уламжлалт тэмээн хөсгөөр нүүдэллэдэг.


Монголчуудын эртний өв соёл, тэмээн хөсөгт нүүдэл, малчин хүний тэсвэр хатуужил, мал маллах арга ухаан, нүүдлийн мал аж ахуй нь Увс нутгийн үзэсгэлэнт байгальтай хэрхэн зохицдогийг гэрэл зурагчин Д.Баттулга, Д.Пүрэвжав нар тус тусдаа нүүдлийг даган олон гэрэл зураг авч, дүрс бичлэг хийснээ цахим хуудастаа нийтэлжээ.


Тэмээн хөсөгт нүүдэл нь хавар, намрын цагт ердөө нэг долоо хоног үргэлжилдэг. Машин очиход төвөгтэй, бартаа саад ихтэй, эгц хадан хясаа, гуу жалга ихтэй нутгуудад тус сумын малчид өвөлждөг тул ийнхүү тэмээгээр нүүдэллэдэг.









Гэрэл зурагчин Д.Баттулга





















Гэрэл зурагчин Д.Пүрэвжав


Related news