УВС: Томуу, томуу төст өвчний дэгдэлт оргилдоо хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-03-16 12:18:06

Улаангом, 2026 оны гуравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Аймгийн нэгдсэн эмнэлэгт өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчнөөр өвдсөн 189 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.


Үүнээс халдвартын тасагт 40, хуучин эрчимт эмчилгээний тасагт 24, хүүхдийн эрчимт эмчилгээнд 3, тусгаарлахад 1 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Энэ сарын 15-нд Хүүхдийн тасгийн хүлээн авахаар 120 хүүхэд ирснээс 13 хүүхдийг яаралтайгаар эмнэлэгт хэвтүүлэн, 15 хүүхдэд эмчилгээ хийжээ. Харин энэ сарын 14-нд Хүүхдийн тасгийн хүлээн авахаар мөн 120 хүүхэд ирж, 8 хүүхдийг яаралтайгаар эмнэлэгт хэвтүүлэн, 6 хүүхдэд эмчилгээ хийсэн байна.


“Хүүхдийн тасаг 50 ортой ч ачаалал бараг дөрөв дахин нэмэгдээд байна. Иймээс тасагтаа 120 ор дэлгэснээс гадна халдвартын тасаг болон эрчимт эмчилгээний тасагт 70 ор нэмж дэлгэлээ. Амралтын хоёр өдрөөр ачаалал нэмэгдэж, томуу, томуу төст өвчний дэгдэлт оргил үедээ хүрээд байна” хэмээн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн их эмч Д.Чагцал ярилаа.


Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлгээс иргэдэд хандан амны хаалт зүүх, гараа тогтмол савандаж угаах, хүн хоорондын зай баримтлах, олон хүн цугларсан газарт бага насны хүүхэд дагуулж явахгүй байхыг зөвлөж байна. Мөн гэр, өрөө тасалгаандаа агаар сэлгэлтийг сайтар хийж, 2 цаг тутамд чийгтэй цэвэрлэгээ хийх, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэн хүүхдийн дархлааг дэмжихийг уриаллаа.

Related news