УВС: Үхрийн махны үнэ өсөж 20 мянгад хүрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2026 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Статистикийн хэлтсээс өргөн хэрэглээний гол нэр төрлийн бүтээгдэхүүний долоо хоногийн дундаж үнийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулан судалсан байна.
Тодруулбал, үхрийн махны үнэ нэг кг нь 20 мянган төгрөгт хүрч, өмнөх долоо хоногийнхоос 3.5 хувиар өссөн байна. Харин хонины мах нэг кг нь 18 мянган төгрөг, ямааны махыг 13 мянган төгрөгөөр худалдаж байгаа бөгөөд өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад хонины мах 5.9 хувь, ямааны махны үнэ 8.3 хувиар тус тус нэмэгджээ. Өмнөх жилүүдэд Увс аймагт үхрийн махны үнэ 20 мянган төгрөгт хүрч байгаагүй юм.
Харин гурил, сүү, цагаан будаа, элсэн чихрийн үнэ
өсөөгүй, өмнөх долоо хоногийн үнээрээ борлуулж байна.
Үүнээс гадна А-92 бензин болон дизель түлшийн үнэ өсөөгүй
бөгөөд А-92 бензин литр нь 3183 төгрөг, дизель түлш литр нь 3673 төгрөгөөр
худалдаж байна.