ТӨВ: Ихэнх нутгаар эрс хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-03-12 17:42:53

Зуунмод, 2026 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Өнөөдөр Төв аймгийн бүх нутгаар цас орж шуурна. Мөн үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, ихэнх нутгаар эрс хүйтрэхийг Төв аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.


Нийт нутгаар салхины хурд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.


Агаарын температур +2-3 градус байна. Зуунмод орчмоор цас орж, цасан шуурга шуурч, салхи 7-12 метр, зарим үед 14-16 метр хүрч ширүүснэ.  

Related news