ТӨВ: Зүй бусаар хорогдсон малын тоо буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-03-13 10:31:04

Зуунмод, 2026 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Энэ оны эхний нэгдүгээр сард малын 0.01 хувь буюу 314 том мал зүй бусаар хорогдсон байна. Энэ нь 2017-2025 оны мөн үеүдийн дундажтай харьцуулахад 7199 толгойгоор буурсан дүн юм. 


Тухайлбал, 2022 онд 329, 2023 онд 11986, 2024 онд 15783, 2025 онд 282 мал зүй бусаар хорогджээ. Харин 2026 онд адуу 69, үхэр 53, хонь 75, ямаа 117 буюу нийт 314 мал зүй бусаар хорогджээ.


Зүй бусаар хорогдох шалтгаан нь цас их орох, шуурга шуурах, цаг агаарын гэнэтийн хүчтэй өөрчлөлт зэргээс хамаарч байна. 


Аймгийн хэмжээнд 2025 онд 4.1 сая толгой мал тоолуулжээ. Үүнээс хонь 40.7 хувь буюу хамгийн их хувийг эзэлж байна. 

Related news