ХӨВСГӨЛ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих сарын аян өрнүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-03-12 14:07:17

Мөрөн, 2026 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр боллоо.


Тус зөвлөл нь аймгийн Засаг даргын 2025 оны захирамжаар байгуулагдсан бөгөөд 16 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.


Хурлын үеэр өнгөрсөн оны үйл ажиллагааны тайланг танилцуулж, энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн гишүүдийн санал, зөвлөмжийг тусгалаа. Мөн энэ онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих чиглэлээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бүх талаар дэмжих сар”-ын аяныг өрнүүлж, тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан зохион байгуулахаар шийдвэрлэлээ.


Хөвсгөл аймагт 138 мянга гаруй хүн ам оршин суудаг бөгөөд үүнээс 5000 гаруй буюу 4.4 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.


Related news