УВС: Боомтын хөгжил эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-03-12 16:38:07

Улаангом, 2026 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Увс аймгийн хилийн боомтын орон тооны бус дэд зөвлөлийн гишүүдийн хурал энэ сарын 11-нд Улаангом суманд боллоо.


Энэ үеэр боомтын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ. Хурлын үеэр Боршоо боомтын үйл ажиллагаа, цаашдын хөгжил, мөн Увс аймгийн гадаад харилцааны бодлого болон 2026 онд хэрэгжүүлэх ажлын талаар аймгийн Гаалийн газраас мэдээлэл хийлээ.


Манай улсын хэмжээнд 39 хилийн боомт үйл ажиллагаа явуулж байгаагаас Боршоо боомт нь олон улсын статустай. Увс аймаг ОХУ-тай хиллэдэг бөгөөд Тэс, Боршоо гэсэн хоёр боомт үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр боомтоор жилд дунджаар 5-6 мянган иргэн хил нэвтэрдэг бөгөөд тэдний 90 орчим хувь нь Боршоо боомтоор зорчдог.


Хурлын үеэр Тэс болон Боршоо боомтоор ямар төрлийн бараа, ачаа тээврийг түлхүү нэвтрүүлэх чиглэл гарган ажиллабал боомтын хөгжил, эдийн засгийн эргэлт нэмэгдэх боломжтойг онцоллоо. Увс аймгийн хилийн боомтын орон тооны бус дэд зөвлөл 30 гаруй гишүүнтэй ажилладаг.


Related news