УВС: Нутгийн өмнөд хэсгээр салхи, шуургатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-03-11 11:39:05

Улаангом, 2026 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Өнөөдөр аймгийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэх тул малчид, тээвэрчид, иргэдийг анхаарал болгоомжтой байхыг аймгийн УЦУОШТ-өөс анхаарууллаа.


Одоогоор Завхан сумын нутгаар салхи секундэд 15 метр хүрч ширүүсэн үзэгдэх орчин хязгаарлагдаж, шороон шуурга шуурч байна. Мөн Түргэн сумын нутаг Онцын тасархай, Хиргэнэ орчмоор цас орж шуурч эхэлжээ.


Өнгөрсөн шөнө Ховд, Өмнөговь, Өлгий, Зүүнхангай сумын нутгаар салхи 9-14 м/с, зарим үед 12-21 м/с хүрч ширүүссэн бол бусад нутгаар 1-8 м/с хүрч салхилжээ.


Хяргас 32 см, Малчин 25 см, Зүүнговь, Баруунтуруун, Сагил 20 см, Тэс 16 см, Түргэн, Улаангом 14 см, Цагаанхайрхан 7 см, Давст 8 см, Өндөрхангай 1 см, Ховд суманд 0.5 см цастай байгаа бол Завхан, Бөхмөрөн, Наранбулаг, Зүүнхангай, Өмнөговь, Өлгий, Цагаанхайрхан суманд цасгүй байна хэмээн аймгийн УЦУОШТ-ийн синоптик инженер Т.Болормаа мэдээллээ.

Related news