Төв музей Хөвсгөл аймгийн түүх, угсаатны зүй, шашин, археологи, урлаг, уран сайхан, байгалийн ач холбогдол бүхий 4000 орчим үзмэртэй.
ХӨВСГӨЛ: Хүрэл тогоог Төв музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутаг дэвсгэрээс олдсон, төмрийн түрүү үеийн сүүлч болон Хүннүгийн эхэн үед хамаарах “Хүрэл тогоо” олдворыг Хөвсгөл аймгийн Тагнуулын хэлтэс, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар хамтран аймгийн Төв музейн сан хөмрөгт албан ёсоор хүлээлгэн өглөө.
Тус тогоог хүрлээр цутгаж хийсэн бөгөөд зориулалтын тухайд судлаачид янз бүрээр тайлбарладаг, хийц хэлбэр зэргээрээ Монгол нутгаас олдож буй эртний өвөрмөц онцлогтой чухал археологийн олдвор юм хэмээн тодорхойлсон байна.

