ДОРНОД: Нийт нутгийн 40 хувь цөлжилтөд тодорхой хэмжээгээр өртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-03-11 17:10:40

Чойбалсан, 2026 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Дорнод аймаг 123 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй. Үүний 57 хувь нь цөлжилтөд огт нэрвэгдээгүй, 37.5 хувьд сул, 2.3 хувьд дунд зэргийн цөлжилт мэдрэгдэж эхэлсэн байна.


Тодруулбал, Гурванзагал, Дашбалбар, Сэргэлэн, Баянтүмэн, Матад сумын нутгийн ихэнх хэсэг, Мэнэнгийн тал бүхэлдээ, Халхгол сумын зарим хэсэг цөлжилтөд дунд болон сул хэмжээгээр өртжээ.


Харин Мэнэнгийн тал цөлжилтийн сул буюу дунд зэрэглэлд багтаж байна. 15 жилийн өмнө хийсэн судалгаагаар Мэнэнгийн тал нутаг цөлжилтөд нэн хүчтэй өртөж байгаа гэж үзсэн бол таван жилийн өмнөх судалгаагаар сул түвшинд байна гэж дүгнэжээ.


Манай улс 1990 оноос цөлжилтийн үйл явцыг үнэлж дүгнэх, зураглах ажлыг хийж эхэлжээ. 

Related news